NJ

Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Би монголоороо гоёдог (Шүлэг)

2007-08-16 05:55

Ш.Гүрбазар
Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

Эрдэнийн сан Субашидаас

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч
Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу
Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч
Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Агуу цэцэн ухаантай бөгөөд буянт хүн нь
Анханд ганцаар боловч олон бүгдийг бөхийлгөн чадах.
Араатны хаан хүчит цагаан арслан хийгээд
Алтан хүрдэт чагарвардын хаан, нөхрийг

О.Дащбалбар
Тэнгэр шиг бай

Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!

Л.Өлзийтөгс

Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ

С.Саруул-Өлзий (МУШУТИС-КТМС-МС 1)
Хүн дотор…
Хүн дотор эд, эрхтэнээс гадна илүү, дутуу юм олон байдаг
Хүнлэг ариун сэтгэл, хорон санаатай хамтаар оршин суудаг
Зарим нэгнийнх нь хорон санаа нүүрэнд нь ил гардаг
Засарч томоожсон дүртэй ч дотор нь илжирсэн байдаг
Гаднах хувцас нь бохир ч гэлээ дотроо ариун хүн байдаг
Газраас олз хайсан, дэмий доншууч зантай гэгддэг
Яасан нууц хүн бэ гэсэн ч тэр нь илхэн байдаг
Ялаа, хорхойд хоргүй гэгдсэн алуурчин, дээрэмчин хүн байдаг
Хүн дотор юу байгааг гаднаас нь хараад мэдэшгүй
Хүнлэг ариун сэтгэл бохир хувцасаар даргадчихгүй
Бусдыг сайлж, мууллаа гээд хэрэг нь юу байхав?
Бузарын мунхаг сэтгэл цэвэр хувцасаар дарагдчихгүй ээ. 2005.08.15
Цаг хугацаа
Цаг хугацаа нэг мэдэхнээ харвасан сум шиг өнгөрч
Цайлган гэгээн сэтгэл минь надаас холдон одлоо
Бусдыг гэх сайхан сэтгэл минь хөрж мөс болоод
Бусармаг, хууль бусыг ихэд эрхэмлэх болжээ би
Өөрийн юмаа харамгүй өгөх өр нимгэн сэтгэл минь
Өр ширэнд дарагдаад харамлахаас өөр зүйлгүй болж
Ганц хоёрхон уурлах өнөө сайхан зангаа хүртэл
Газарт гишгэн орхиод уур уцаарын бай болжээ би
Цаг хугацаа ариухан сэтгэл, хайр дурлалыг минь авч одон
Цаашаа цаашаа гэсээр намайг бүр мөсөн хоосоллоо
Тэгээд болоогүй архи тамхи руу шөнө дөлөөр хөтлөөд
Тэнэмэл сарны гэрэлд халамцуухан дуулуулж суух юм намайг
Өчигдөр шөнийн тэнэглэлээ шартсан толгойндоо эргэцүүлэх аядан
Өнөөдөр дахиж алдахгүй гэж өнгөрсөн цагаа зүхэх юм
Цаг хугацаа надтай, надгүй урсан өнгөрөхөөс хойш
Цаад наад учрыг нь тунгаан цагыг өнгөрөөхгүй яав даа би! 2006 он

Ангилал : Яруу найраг | Нийтэлсэн : nj | Уншсан (3157) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. monkh bold :
    2009-06-03 09:51

    goy bas dahih goy

  2. chunaa :
    2009-03-08 18:11

    saruulaa chi saihan shuleg bichjee shuleg bol uneheer gaihamshig ushuu ih amjilt husey

  3. bogoo :
    2007-08-22 02:25

    Uneheer goyo shulguud oruulsand bayrlalaa. Yruu nairag gaihamshig. Amjilt husey.

  4. gagu :
    2007-08-17 02:07

    saihan shukgyyd bn!~ chamda amjilt husye

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл